Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2019-02-15

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагаас болоход Тэргүүлэгч С.Ишдорж, Н.Эрдэнэчимэг, М.Адьяа, Н.Бор, Х.Буянтогтох нар хүрэлцэн ирсэн. Тэргүүлэгч Б.Баярцэцэг аймгийн төвд сургалттай тул чөлөөтэй. Ирц 85.7%-тай байлаа.
Хуралдаанаас өмнө ИТХ-ын дарга Б.Аюушаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 01 сарын 30-ны өдрийн 02 дугаар батлагдсан "ИТХ-ын төлөөлөгчид урамшуулал олгох журам"-ыг танилцуулж, сумын ИТХ мөрдөн ажиллаж, урамшуулал олгох тухай асуудлыг танилцууллаа.
Хуралдаанаар:
1. Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
2. ИТХ-ын хороодоос ирүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталгаажуулах
3. Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын төлөвлөгөө батлах
4. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гүйцэтгэх төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
5. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ИТХ-ын төсвийн хорооны дарга Х.Буянтогтох, Нийгмийн бодлогын хорооны дарга Н.Бор, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Баярмагнай, нийгмийн халамжийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн нар танилцууллаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг бүгдийг хэлэлцэн эцсийн шийд гарган 4 тогтоол баталлаа. Тогтоолыг албажсаны дараагаар энэхүү сайтын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд http://chandmani-undur.khovsgol.khural.mn/m/ha6o   байршууулна.