Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

БИНХ-ын дарга нар 1, 2 дугаар сарын ажлын тайлангаа тавилаа

2019-02-25

БИНХ-ын дарга нарын энэ сарын ээлжит уулзалтаар Шивэрт багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар, Ёлгос багийн ИНХ-ын дарга М.Мягмарсүрэн, Хөхөө багийн ИНХ-ын дарга Д.Санчирдорж, Хайрхантолгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнх нар хүрэлцэн ирлээ. Улаан-Асга багийн ИНХ-ын дарга Б.Амартүвшин тасалсан, ирц 80% байлаа.
Өнөөдрийн зөвлөгөөнийг ИТХ-ын дарга Б.Аюуш, нарийн бичгийн дарга Ц.Номин нараас зохион байгуулж, багийн ИНХ-ын дарга нартай харилцан санал солилцлоо.
Тайлангийн үйл ажиллагааны явцад Шивэрт багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар багийн иргэдийг шагнуулж урамшуулахад санаачлага гарган ажилласан, Ёлгос багийн ИНХ-ын дарга М.Мягмарсүрэнгээс багийн өндөр настан Л.Далайбадамын түлээ, мөс ачих асуудлыг шийдвэрлэсэн, цагаан сарын баярыг угтан архидалт, осол гэмтэлгүй шинэлэхийг уриалсан, Хайрхан толгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс иргэдийн хэсэгчилсэн уулзалт, хурлыг 2 удаа зохион байгуулж, МУЗН, Нийгмийн даатгалын тухай хуулийн сурталчилгааг зохион байгуулсан, тухайн багийн нутагт оторлож байгаа иргэдийн гоожин төлүүлсэн зэрэг сайшаалтай ажлуудынхаа туршлагыг солилцлоо.