Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ хуралдлаа

2019-03-05

Сумын ГХУСАЗСЗ 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 10 цагт сумын Соёлын төвийн номын санд хуралдаж:
1. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2019 оны ажлын төлөвлөгөө батлах-Илтгэгч ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин
2. ЗДТГ-ын эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны 2019 оны нэгдсэн төлөвлөгөө танилцуулах тухай-Илтгэгч ЗДТГ-ын дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Баярцэцэг
3. Нэрлэсэн жилийн ажлын төлөвлөгөө танилцуулах тухай-Илтгэгч ЗДТГ-ын нийгмийн ажилтан З.Ариунзаяа
4. ИТХ-ын Хууль, эрх зүйн хорооноос "Иргэндээ ээлтэй үйлчилгээг хэвшүүлэе" аяны удирдамж танилцуулах-Илтгэгч ИТХ-ын Хууль эрх зүйн хорооны дарга Х.Сүхбат
5. Е-баримт олгох талаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудын холбогдох заалтыг танилцуулах-Илтгэгч ЗДТГ-ын Татварын байцаагч С.Оюундарь
Хуралдааныг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин удирдан ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд, иргэдийн төлөөлөл нийт 27 хүн хамрагдлаа.
Сумын ИТХ, Хууль, эрх зүйн хорооны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 03 сард бүх дэлгүүрүүдийг пос машинаа байрлуулж иргэдэд е-баримтыг олгох нь чухал байгаа. Өнөөдрийн байдлаар суманд М.Эрдэнэхуяг эзэнтэй Гурван марал, н.Батсайхан эзэнтэй Хоер-Эрдэнэ дэлгүүрүүд өгч байна. Гэвч эдгээр дэлгүүрүүд маань татварын албанд суутган төлөгч байгууллагууд биш тул татварын буцаан олголт иргэнд очихгүй зөвхөн сугалаанд оролцох эрхтэй байгаа.
Суман хэмжээнд 6 татварын албанд бүртгэлтэй суутган төлөгч ААН байгаагаас худалдаа эрхэлж буй Г.Баттөмөр эзэнтэй Хөхөө Хоршоо ХЭАА, В.Тосхүү эзэнтэй Тосон-Өндөр Оргил дэлгүүр, Г.Нэргүй эзэнтэй Хос-Эрдэнэ дэлгүүрүүд байна. Энэ дэлгүүрүүдээс авсан е-баримтыг бүртгүүлсэн иргэдийн тухайд татварын буцаан олголт, сугалаанд оролцох аль аль эрхээр нь хангагдах тухай татварын байцаагч мэдээлж, бүх дэлгүүрүүдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн цаашид пос машин хэрэглээгүй хувь хүнийг 150000, ААН-ийг 1500000 төгрөгөөр торгох хуультайг анхаарууллаа.
ААН-үүдээс Сагадай, Тэлэрийн гол, Хоймор хийц ХХК-иуд байгаа тухай татварын байцаагчаас мэдээлж байлаа.
Хуралдаанд урилгаар оролцсон ААН-ийн эзэд түүний төлөөллөөр ирсэн иргэд болох  А.Батцэцэг, М.Золзаяа, Ж.Ганбаатар нараас сумын ИТХ, ЗДТГ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлнэ. Е-баримтыг 1 сарын хугацаанд олгож хэвшинэ гэдгээ илэрхийллээ.
ЗДТГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Д.Өлзийсайханаас дэлгүүр, ААН-үүдэд хангалттай сургалт мэдээлэл өгсөн байгаа, хууль тогтоомжийг хамтран хэрэгжүүлж ажиллахыг бид хамтран шаардах хэрэгтэй гэдгийг анхааруулж, пос машинтай, машингүй ААН-үүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хуралдаанаар хамтран мэдээлэл солилцсон, сарын аяныг үр дүнтэйгээр хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайн үйл ажиллагааг сарын дараа дүгнэж эргэн мэдээлнэ.