Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Санал асуулгаар иргэд е-баримтаа авах дадалд суралцаагүй гэж гарлаа

2019-02-26

Сумын ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо, Татварын албанаас хамтран явуулсан санал асуулгын талаар мэдээллийг татварын байцаагч С.Оюундариас танилцууллаа. Танилцуулгад ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, иргэдийн төлөөлөл 27 хүн хамрагдлаа.

СУМЫН ИТХ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, ТАТВАРЫН АЛБАНААС ААН-ҮҮДЭЭС АВСАН САНАЛ АСУУЛГЫН ТАЙЛАН

 

2019.03.05

        Сумын ИТХ-ын Хууль, эрх зүйн хороо, татварын алба хамтран дэлгүүрүүдээс худалдан авалт хийсэн иргэдэд е-баримт олгохгүй байгаа шалтгааныг тодруулах санал асуулгыг авлаа. Санал асуулгад суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа 8 дэлгүүр хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй 8, өдөр тутам үйл ажиллагаа эрхэлдэг 12 дэлгүүр байгаа юм.

Санал асуулгыг 4 асуултын дагуу авсан бөгөөд нэгтгэн дүгнэвэл:

1.    Танай дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд е-баримтаа шаардаж байна уу? Асуултанд

2.    Танай дэлгүүр яагаад пос машинаа ажиллуулахгүй байна вэ? Ямар хүндрэл учирсан бэ?

3.    Зөрчлийн тухай хуулийн 11.19 зааснаар Монгол улсын Стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол иргэнийг 150.0 мянга, хуулийн этгээдийг 1500.0 мянган төгрөгөөр торгоно гэснийг та мэдсэн үү?

4.    Танай дэлгүүр хэдий хугацааны дотор пос машинаа ажиллуулж, жигдрүүлэх вэ?

 

 

 

СУДАЛГАА НЭГТГЭСЭН:ИТХ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Х.СҮХБАТ

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ С.ОЮУНДАРЬ