БАТЛАВ: ИТХ-ЫН ДАРГА
Б.АЮУШ
“ИРГЭНД ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨДӨР ТУТАМДАА ХЭВШҮҮЛЭЕ” ИТХ-ИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ АЖЛЫН УДИРДАМЖ
2019.03.04
Зорилго: Сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй худалдааны дэлгүүрүүдийг үйлчлүүлсэн иргэн бүрт E-БАРИМТ өгөх үйл ажиллагаа өдөр тутамд хэвшүүлэхэд оршино.
Эхлэх хугацаа:2019.03.04
Хэрэгжүүлэгч: Суманд худалдаа эрхэлж буй дэлгүүр, ААН, хувь хүн
Үйл ажиллагаа:
-Суманд худалдаа эрхэлж буй дэлгүүр, хувь хүнд Е-баримт өгөх мэдэгдэл, шаардлагыг татварын байцаагчаар хүргүүлэх
-Пос машинаа суурилуулж ашиглаж чадахгүй байгаа сургалт авах шаардлагатай гэсэн хүсэлтийн дагуу Гурван Марал дэлгүүрийн эзэн М.Эрдэнэхуягаар пос машиныг ашиглах зааврыг бусдад зааж сургах
-Суманд худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй дэлгүүр, иргэдийн судалгааг иргэдэд цахим хуудсаар мэдээлэх
-Чандмань-Өндөр ИТХ хуудаст удирдамжийн хүрээнд хийгдсэн бүх үйл ажиллагааг мэдээлж, иргэдэд хүргэх
-Сумын иргэдээс тандалтын судалгаа санал асуулга авах
-Иргэдэд Татварын тухай хуулийн сургалт сурталчилгааг олон хэлбэрээр хүргэх
-04 сарын 10-20-ны хооронд иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах
Хүрэх үр дүн:
-Худалдаа эрхэлж буй дэлгүүр, хувь хүнээс пос машиныг хэрэглэж хэвших
-Иргэд татварын суутган төлөгч ААН, байгууллага, худалдаа эрхлэгч ААН, байгууллагын зааг ялгааны тухай мэдээлэлтэй болох
-Татвар хураамжаа хуулийн хүрээнд төвлөрүүлэх, төрийн хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх
-Иргэдийн сугалаанд оролцох, азтан болох, татварын 2%-ийн буцаан олголтонд хамрагдах боломж нээгдэн хүрээ тэлсэн зэрэг үр дүнгүүд шууд гарсан байна.
УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН:ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРОО