Сумын ИТХ, ЗДТГ-аас сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй дэлгүүр, худалдааны цэгүүдэд 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн гялгар уут хэрэглэхгүй байх Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр тогтоолын дагуу 0.035 мм болон түүнээс нимгэн гялгар уутыг хэрэглэхгүй байх гэсэн шийдвэрийг иргэдэд сурталчлан мэдээлэхийн зэрэгцээ мөрдөж ажиллахыг уриаллаа.
Мөн хэрэгжүүлээгүй байгууллага, иргэн Зөрчлийн тухай хуулийн дагуу хүлээх хариуцлагын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Өлзийсайхан, Татварын байцаагч С.Оюундарь, ЗДТГ-ын эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан дотоод ажилтан Б.Баярцэцэг, цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Х.Буянтогтох нараас хүргэлээ.