Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдлаа

2019-03-27

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдахад ирц 57.1% байлаа. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Аюуш, Тэргүүлэгч Х.Буянтогтох, Б.Баярцэцэг, М.Адьяа нар хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар:
1. Сумын өмчийн дахин үнэлгээний нэгтгэл батлах тухай
2. Хүн ам, орон сууцны тооллогын комисс байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн 09, 10 дугаар тогтоолуудыг батлан гаргалаа. Хуралдаанд ЗДТГ-ын санхүү албаны дарга Д.Болд-Эрдэнэ танилцууллаа. /гаргасан шийдвэрийг энэхүү сайтын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд байршуулсан./
Мөн өдрийн хуралдаанаар Улаан-Асга багийн төвийн хуучин барилгыг Хүүхдийн цэцэрлэгийн блансад шилжүүлэх тухай асуудал төлөвлөгдсөн ч ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлага хангаагүй, тогтоолын төсөлгүй учир хэлэлцэхээс татгалзаж материалыг хууль, журмын дагуу бүрэн боловсруулж ирүүлэхийг даалгалаа.