Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сарын аяны үр дүнд

2019-04-05

Сумын ИТХ-аас ЗДТГ-тай хамтран иргэдэд e-barimt-аар үйлчлэх асуудлыг хэвшүүлэх тухай худалдааны цэгүүдийн дунд сарын аян зарласан билээ. Сарын аяны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх хуралдаанд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Татварын байцаагч С.Оюундарь, Мал эмнэлэгийн улсын байцаагч Д.Өлзийсайхан, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Х.Буягтогтох, ИТХ-ын хууль, эрх зүйн хорооны гишүүн, ЗДТГ-ын дотоод ажилтан Б.Баярцэцэг нар оролцлоо.
Мэдээллийг татварын байцаагч С.Оюундариас оруулахад:
-Сарын өмнө е-баримтаар 2 дэлгүүр үйлчилж байсан бол өнөөдөр Гурван марал, Хоёр-Эрдэнэ, Тэнүүнхангай, Хос-Эрдэнэ, Гүнбилэг дэлгүүрүүд өгч хэвшсэн байна.
Хөхөө Хоршоо
Хишиг Арвин
Тосон-Өндөр-оргил
Урандөш 2 дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг ебаримт хэвлэж иргэдэд өгч хэвших хүртэл хураах арга хэмжээг улсын байцаагчдын зүгээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цаашид энэ арга хэмжээг ойн мэргэжлийн байгууллагууд, үйлчилгээний газруудад хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.