04 сарын 23-ны өдөр товлон зарласны дагуу Ёлгос багийн ИНХ-ын хуралдаан Ёлгос багийн төвд 14 цаг 20 минутад эхэлж 17 цаг 17 минутад өндөрлөлөө. Багийн ИНХ-ын хуралдаанд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Д.Санчирдорж, Гандантэгчилэн хийдийн гэвш лам С.Ганзориг нар оролцож мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд:
1. Сумын ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны товч тайлан, 2019 оны бодлого зорилт /ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин/
2. Архидалтын хам шинж өвчин, сэргийлэх арга зам /ГХУСАЗСЗ-ийн гишүүн Д.Санчирдорж/
3. Аригийн доод хүрээнд барих дуганы хандив босгох тухай /Гандантэгчилэн хийдийн ловон лам С.Ганзориг/
Хуралдаанаар:
1. Багийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт өгөх
2. 2020 оны ОНХС-гийн санал эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон иргэд дараах асуудлуудыг баг, сумын удирдлагуудын зүгээс хийж, хэрэгжүүлэхийг хүслээ. Үүнд:
1. Багийн төвийн тохижилтын асуудалд анхаарах
2. Багийн төвөө эзэнтэй байлгах
3. Хүнсний талонд хамрагддаг иргэдийг сэлгэж, сольж байх
4. Иргэдийнхээ орон гэрээр орж, амьдрал ахуйг судалдаг, мэдээ мэдээлэл хүргэдэг байх
5. ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажил үйлчилгээг багийн иргэдийн бүлгээр гүйцэтгүүлэх
6. Урлаг спортын баг наадамд зохион байгуулалттай оролцох
7. Алунгоо эхийн сургаалийн баяр-4-ийн хүрээнд төвлөрсөн хандивын зарцуулалтын тайланг тавих
8. Багийн ИНХ-ын хуралдаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна гэх мэт саналуудыг хуралдаанд оролцсон иргэдийн олонх нь санал нэгтэйгээр дэвшүүлж байлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн эрэмбийн талаарх мэдээллийг тусгай мэдээлэл болгон энэхүү сайтын http://chandmani-undur.khovsgol.khural.mn/c/bh5y цэсэнд оруулна.