2019 оны 04 сарын 22-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Аюуш, Гандантэгчилэн хийдийн гэвш лам С.Ганзориг нар мэдээлэл хийсэн бол хуралдаанаар багийн Засаг даргын 2018 оны ажлын тайлан, багийн эмчийн тайлан, багийн байгаль хамгаалагчийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тайланг багийн Засаг дарга П.Оргил, байгаль хамгаалагч Г.Заяат, багийн хүний эмч Баасанбаяр нар хэлэлцүүллээ.
ИНХ-ын дарга Б.Болдбаатараас Шивэрт багийн төвийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй нилээдгүй маргааныг дагуулсан тул тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн хамтаар бүх айл өрхөөр явж саналыг авах замаар шийдвэрлүүлэхээр асуудлыг хойшлууллаа.
Энэ үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажлын санал эрэмбэлүүллээ.