Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хайрхан толгой багийн ИНХ хуралдлаа

2019-04-25

Хайрхан толгой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2019 оны 04 сарын 24-ний өдөр багийн төвдөө хуралдлаа. Хуралдаанд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Гандантэгчинлэн хийдийн гэвш лам С.Ганзориг нар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Хуралдааны үйл ажиллагааг ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс удирдан зохион байгуулж:
1. Багийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгөх
2. Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны ажил, үйлчилгээг эрэмбэлэх
3. Багийн малын эмчийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны үеэр "Бохирын цэгийг багийн нутагт гаргуулахгүй" гэсэн асуудлыг энэ хуралдаанаар оруулъя гэсэн санал гаргаж, хуралдаанд оролцогч иргэдийн 100%-ийн саналаар хэлэлцэж сумын Засаг даргад уламжлахыг багийн Засаг даргад үүрэг болголоо.
Багийн Засаг даргын үйл ажиллагааг хэвийн явагдаж байна гэж үнэлээд, иргэдээс цаашид:
1. Малжуулах төслийн үр дүнгийн тайлан
2. Багийн нутагт бохирын цэг гаргуулахгүй байх асуудлыг сумын Засаг даргад уламжлах
3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахгүй байгаа асуудалдаа анхаарч дараагийн хуралдаанд танилцуулах
4. Баянголын аманд багийн төвийн байр барих асуудлыг хөөцөлдөх зэрэг ажлуудад анхаарч ажиллахыг санал болголоо.
Багийн малын эмчийн асуудлыг хэлэлцээд Дончхүү мал эмнэлэгийн Б.Нархандыг малын эмчээр ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Жич:(ОНХС-гийн мэдээ мэдээллийг холбогдох цэсэнд тусад нь байршуулна.)
Хуралдааны дараагаар багийн удирдлагуудын зүгээс залуучуудын дунд гар бөмбөгийн тэмцээн, эрчүүдийн дунд тэвэгний тэмцээн, бүсгүйчүүдийнхээ дунд гар барилдааны тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.