Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Улаан-Асга багийн ИНХ хуралдлаа

2019-04-27

2019 оны 04 сарын 26-ны өдөр Улаан-Асга багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан боллоо. Хуралдааны үеэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүн Д.Санчирдорж, Гандантэгчинлэн хийдийн гэвш лам С.Ганзориг, ЗДТГ-ын байгаль хамгаалагч Б.Нямренчин, Соёлын төвийн бүжгийн багш С.Отгонбат нар оролцож иргэдэд мэдээ мэдээлэл хүргэлээ.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг багийн ИНХ-ын дарга Б.Амартүвшин нээж, багийн Засаг дарга О.Гал-Эрдэнэ цаг үеийн ажлын талаарх мэдээлэл хүргэж, багийн зүгээс сумын хэмжээнд зохион байгуулагдах уралдаан тэмцээнд оролцох зохион байгуулалтын асуудлыг хийлээ.
Хуралдаанаар:
1. 2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажил, үйлчилгээний саналыг эрэмбэлэх асуудлыг хэлэлцэн тогтоол баталлаа.
Сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүн Д.Санчирдоржийн "Архидан согтуурахын хор уршиг" лекцийг иргэд гэр бүл, залуучуудад хүргэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Хуралдаанд хүрэлцэн ирсэн иргэдэд "Сумын ИТХ-ын 2018 оны ажлын товч тайлан", "Архидан согтуурахын хор уршиг" сургалтын материалыг хэвлэж тараалаа.