Сумын ГХУСЗАСЗ-ийн гишүүн Д.Санчирдорж Ёлгос, Улаан-Асга багийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу багийн иргэдэд "Архидан согтуурахын хор уршиг" лекцийг хүргэлээ. Мөн сумын ИТХ-ын дарга буюу ГХУСАЗСЗ-ийн даргын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 11 дүгээр захирамжийн дагуу сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд иргэдэд мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материалаар хангаж ажиллалаа.
ГХУСАЗСЗ-ийн гишүүн Д.Санчирдоржийн лекцийг иргэд маш их сонирхон хүлээн авч багийн залуучуудад хүргэ, дахин ирж лекц уншиж өгөхийг хүсч байлаа.
Сургалтыг проект дэлгэц харуулан хүргэж, бичлэг үзүүлэх замаар гүйцэтгэсэн нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ боллоо.