Тус сумын 4 дүгээр багийн нутагт баригдах "Цогчин дугана"-ын хандивын үйл ажиллагаанд сумын иргэд идэвхтэй хандаж, Хайрхан толгой багийн иргэд 1.0 сая гаруй, Ёлгос багийн иргэд мөн 1.0 сая гаруй төгрөгийн хандивыг төвлөрүүлээд байна. Хандивын үйл ажиллагаанд С.Ишдорж, Б.Баянмөнх, М.Мягмарсүрэн нар хариуцсан газар нутгийн иргэдтэй уулзах ажил 60-70 хувьд хүрээд байна. Цаашид уулзаж амжаагүй иргэдтэй уулзах ажил үргэлжилнэ хэмээж байна.
Дашгэмпиллэн хийдийн туурин дээр баригдаж буй 10х10-ын хэмжээтэй барилгын суурь тавих үйл ажиллагаа мөн эхэлсэн байна.
Цаашид хандивын үйл ажиллагаанд сумаас гадагш амьдарч буй Чандмань-Өндөрчүүдээ хамруулахаар дараах уриалгыг гаргаж байна.
