Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулган Хатгал тосгоноо болж, уриалга зөвлөмж батлан гаргалаа

2019-05-23

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 

“ЭЕРЭГ БҮХЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС”  II НЭГДСЭН ЧУУЛГАНЫ

МЭДЭЭЛЭЛ

 

2019.05.14

 

Удирдлага зохион байгуулалт:

          Аймгийн эмэгтэйчүүдийн 80 жилийн ойн хурлаас жил бүр эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулах чиглэл гарсны дагуу сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлүүд сайн дурын үндсэн дээр зохион байгуулах саналыг гаргасан

-Хатгал тосгоны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг Алаг-Эрдэнэ сумын ИТХ-аас дэмжин оролцсон

-Аймгийн Эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд нар төлөвлөлт, зохион байгуулалтын үйл ажиллагаанд биеэр оролцож, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсож, төр засаг, орон нутгийн удирдлагын хувьд хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, үйл ажиллагааныхаа тайлан мэдээллийг ирүүлж ажилласан

-Сумын ИТХ-уудад албан тоотыг хүргүүлж, үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүссэний дагуу орон нутгийн удирдлагуудаас унаа, шатахууны дэмжлэг үзүүлж, ИТХын дарга-1, ИТХ-ын нарийн бичгийн дарга-3, ЗДТГ-ын дарга-3, байгууллагын дарга-12 хүн өөрийн биеэр оролцлоо.

Чуулганы үйл ажиллагаа, үр дүн: 1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны  “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай”  01 дүгээр албан даалгавар,  Хөвсгөл аймгаас 2019 оныг   “Хүүхэд хамгаалал - Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү чуулганыг аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөл, АлагЭрдэнэ сумын ИТХ, Хатгал тосгоны эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.  Тус чуулганд 19 сум, 1 тосгоноос нийт 150 эмэгтэйчүүд оролцож, “Өрхийн хөгжил ба уламжлал, шинэчлэл”, “Өрхийн хөгжил ба Хүүхэд хамгаалал, хүмүүжил төлөвшил”, “Өрхийн хөгжил ба Гэр бүлийн тогтвортой байдал” сэдвээр салбар хэлэлцүүлэг хийж, уриалга гарган, сум орон нутагтаа уриалгаа хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл авлаа. Тус чуулганд  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, аймгийн Засаг дарга Л.Ганболд хүүхэд, эмэгтэйчүүд, өрх гэр бүлд чиглэсэн бодлого шийдвэр, аймагт хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Өв уламжлал судлаач багш Д.Сарантуяа ”Монгол өрх айлын уламжлалт харилцааны соёлын ундарга” илтгэл, “Дэлхийн Зөн Хөвсгөл” орон нутгийн хөтөлбөрийн менежер Г.Дулмаахүү “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” лекц, Аймгийн ЭЗ-ийн дарга Н.Сэржмятав Монголын Эмэгтэйчүүдийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл хийж, Эрдэнэбулган, Баянзүрх, Тосонцэнгэл сумдын ЭЗ туршлагаа хуваалцаж,  нэгэн өдрийг Хөвсгөлийн эмэгтэйчүүд үр бүтээлтэй өнгөрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, эерэг бүхэнд манлайлан оролцохоо илэрхийллээ. 

2.            Чуулганы үеэр “Цэцэн билэгт бүсгүй 2019” сайхан бүсгүй шалгаруулах

тэмцээний шилдгүүдийг шалгаруулахад:

-Монголжингоо бүсгүй /Хатгал тосгоны оролцогч Ариумаа/

-Урангоо бүсгүй /Цагаан-Үүр сумын оролцогч Ундармаа/

-Авьяаслаг бүсгүй /Эрдэнэбулган сумын оролцогч Марал-Эрдэнэ/

-Оюунлаг бүсгүй /Цагаан-Уул сумаас оролцогч Батчимэг/

-Цэцэн билигт бүсгүй гран при /Тосонцэнгэл сумаас оролцогч Хатанзаяа/ номинацуудын дагуу зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулав.

Энэхүү тэмцээнээр эмэгтэйчүүдийнхээ гоо сайхан, авьяас билэг, ур ухааныг алдаршуулан урамшуулах, аймгийн эмэгтэйчүүдийн хөгжил манлайллыг тэдний бодит оролцоогоор дамжуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

3.            Ололт амжилтаа эргэн санах зорилгоор 2018 оны аймгийн эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулганаас гаргасан уриалгын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Эрдэнэбулган сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга О.Нанжидын илтгэлийг сонсож үнэлэлт дүгнэлт өглөө.

Чуулганд оролцогчдоос гаргасан санал хүсэлт, анхаарах асуудлууд:-Өнөөдөр гэр бүлийн тогтворгүй байдал

-Ажилгүйдэл, ядуурал

-Хүүхдийн хүмүүжил

-Цахим орчны нөлөөлөл, хар сүүдэр

-Гэр бүлийн эрүүл зөв харилцаа

-Гар утасны замбараагүй хэрэглээ

-Амьд харилцаа алдагдсан тухай зэрэг асуудлууд хурцаар хөндөгдөж, эмэгтэйчүүд, өрх гэр бүл бүхэн анхаарч ажиллах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид ахин дахин сануулж, хэлж байлаа. Зарим эмэгтэйчүүдийн зөвлөл энэ талаар хэрэгжүүлсэн сайн туршлагаа бусдадаа түгээж байлаа. Энэ бүх асуудлыг тусгасан УРИАЛГА боловсруулж, хэлэлцүүлэн батлах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулахад Уриалга, орон нутгийн удирдлагуудад хүргэх Саналыг зэрэг боловсруулан баталлаа. 

Зуны тэргүүн сарын шинийн 3-нд зохион байгуулагддаг тус чуулганыг ирэх жил Түнэл сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл зохион байгуулах санаачлага гаргалаа.