Хөвсгөл далайн дэлгэр их тахилга буюу Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын зуны нээлтийн үйл ажиллагаа 6 сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ, Ханх сум Хатгал тосгоны нутагт орших 4 Сант хайрханыг тахих ёслол боллоо.
Тахилгын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын шийдвэрээр сумдын ИТХ-уудын дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулж байна.
Чандмань-Өндөр сумын ИТХ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Эртний далай, Алагцарын амралтууд хамтран зохион байгууллаа.
Энэхүү тахилга цаашид жил уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд цаашид Хөвсгөл далайн дэлгэр их тахилгыг төрийн тахилга болгоход санаачлагачийн зүгээс анхаарч байгаа юм.