Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Ойн мэргэжлийн байгууллагууд Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхээр санаачлагатай ажиллаж байна.

2019-06-16

Суманд үйл ажиллагаа эрхэлдэг Ойн мэргэжлийн байгууллагууд 6, 6-аараа 2 багт хуваагдан 2 айлыг 6х6-ын байшин барихаар шийдвэрлэж, сумын ИТХ-тай харилцан тохиролцсоны дагуу нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилго бүхий энэ ажлаар Шивэрт багийн иргэн Б.Алтанзориг, Хөхөө багийн иргэн Б.Сэрээнэндорж нарын олон хүүхэдтэй орлого багтай өрхийг ойн мэргэжлийн байгууллагууд маань сонгосон.
Ганжир чулуу, Тэмүүлэх зам, Цагаанномун, Их Түнэл, Хос-Эрдэнэ, Хоймор хийц нар нэг баг болон ажиллаж Шивэрт багийн иргэн Б.Алтанзоригт барьж өгөх байшин эхэлсэн байна.
Нийгмийн хариуцлагыг сайжруулах сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа энэхүү багийн үйл ажиллагааг Ганжир чулуу ХХК-ний захирал Ч.Батчулуун, Цагаанномун ХХК-ний захирал Т.Даваадорж, Цагаанномун ХХК-ний Бат-Эрдэнэ нар манлайлан идэвхтэй оролцож байна. 
Эдгээр ХХК-нуудаас оруулсан мөнгөн хандивын тооцоог ажил дууссаны дараа та бүхэндээ эргэн мэдээлнэ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.