Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ОНХС-гийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах төсөл хэрэгжүүлнэ.

2019-07-23

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд МУ-ын Хурлуудын дунд тэтгэлэгт төсөл зарлахад тус сумын ИТХ нь "ОНХС-гийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах" талаар санал бичиж хүргүүлэн шалгарсан тухай мэдээллийг та бүхэнд хүргэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай байгуулсан гэрээний дагуу 11 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд эхний үйл ажиллагаа болох сумын иргэдийн ОНХС-гийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг авсан байдал, оролцооны түвшинг тодорхойлох санал асуулгыг эхлүүллээ.
Төслийн багийн ахлагчаар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин ажиллах бөгөөд багийн ИНХ-уудтай хамтран ажиллаж энэхүү санал асуулгыг иргэдийн байгаа газарт нь очиж ажиллана зарчмаар хэрэгжүүлнэ.
Өнөөдрийн тухайд сумын төвийн иргэдтэй ажилласан бөгөөд маргаашнаас хөдөөгийн багуудад ажиллаж дуусаад цаашид сумын төвийн иргэдээр үргэлжлүүлэн ажиллах юм.