Сумын ИТХ-ын ажлын алба, багийн ИНХ-уудтай хамтран хөдөөгийн багийн иргэдэд мэдээлэл түгээх, иргэдийн санал авах ажилд хамтран ажиллаж байна. 07 сарын 25-26-ны өдрүүдэд Хайрхантолгой багт ажилллаа. Ажлын хэсэг хөдөөгийн иргэддээ хүрч ажиллах, хэрэгцээт мэдээ мэдээллийг нь хүргэх, санал асуулга судалгаа авах зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд Хайрхантолгой багт ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Энгүйнаран ТББ-ын сургагч багш, 4-р багийн ИНХ-ын дарга Д.Санчирдорж, Хайрхантолгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнх нар ажиллалаа. 07 сарын 25-ны өдрийн 11 цагаас 07 сарын 26-ны 23 цаг 55 минут хүртэл Хайрхантолгой багт ажиллахадаа:
1. ОНХС-д иргэдийн оролцоог хангах тухай мэдээлэл
2. ОНХС-д иргэдийн оролцооны түвшин ямар байгааг тодорхойлох санал асуулга
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцооны чиглэлээр мэдээлэл түгээж, иргэдээ сонсож ажиллалаа.
Тухайн багийн Хойд Нуурмагт, Урд Нуурмагт, Цэгэр, Даагай, Жаргалантаар нутагласан иргэдэд хүрлээ.