Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Улаан-Асга багт бэлчээрийн худаг ашиглалтанд орлоо

2019-09-05

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар ХХААЯ-ны сайдын багцаас 25.0 сая төгрөгийн төсөвтэй худгийг "Хөвсгөл Геологи" ХХК гүйцэтгэсэн. Өнөөдөр тус худгийг хүлээлгэн өгөхөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Даваасүрэн, ХАА-н мэргэжилтэн Пүрэвдорж, Хөвсгөл Геологи ХХК-ний зөвлөх инженер А.Дорж, механик Цолмонбаатар орон нутгийн зүгээс ИТХ-ын дарга Б.Аюуш, худаг хүлээн авах комиссын ахлагч Ч.Баярмагнай, гишүүн Д.Баяржаргал, Д.Сүрэнбат нар байлцан хүлээж авлаа.
Ийнхүү тус сумын 3-р баг буюу Улаан-Асга багийн төвд бэлчээрийн худаг ашиглалтанд орлоо.