Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН-МИНИЙ АМЬДРАЛД эссэ бичвэрийн уралдаан зарлагдлаа

2019-09-06

Сумын ИТХ-аас иргэдийнхээ дунд "ОНХС-миний амьдралд" эссэ бичвэрийн уралдааныг зарлалаа. Уралдаан 09 сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уралдааны зорилго нь ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангахад оршино.
    Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд  2011 онд батлагдсан Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон энэхүү төсвийн харилцааны шинэчлэл нь цаг үеэ олсон шийдэл байлаа. 

              ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. 


         

           Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан ОНХНС болон ОНХС -аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлалын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. ОНХНС-д 2013-2017 онд нийт 655.0 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилсан.
Уралдаанд оролцох хүмүүс сумын ОНХС-гийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалтын талаар мэдээлэл авах хүсэлтээ БИНХ-ын даргадаа гаргаж авах боломжтой бөгөөд сумын ИТХ-ын цахим сайтын http://chandmani-undur.khovsgol.khural.mn/m/hw6o
цэснээс авах боломжтой юм.