Сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс жил бүрийн энэ өдрөөр ахлах ангийн сурагчдад "Улс төрийн хилс хэрэг, түүний хор уршиг, түүхэн сургамж" хичээлийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн тухайд 10а, 10б ангийн сурагчдад уламжлалт хичээлээ хүргэлээ. Хичээлийг сумын Дашгэмпилэн хийдийн гэвш лам С.Ганзориг, 12-р ангийн сурагч С.Болорзул, 11-р ангийн сурагч Б.Мөнхзаяа нараас хамтран хүргэлээ.