Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ОНХС-д иргэний оролцоо зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2019-10-07

Сумын ИТХ, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дэмжлэгээр "ОНХС-д иргэний оролцоо" зөвлөгөөнийг зохион байгуулахад баг бүрээс 20-27 иргэн төсвийн байгууллагуудын төлөөлөл, аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн гишүүд хамтран оролцлоо. Зөвлөгөөнд ИТХ-ын Тэргүүлэгч, ОНХХ-ны дарга С.Ишдорж, сумын Засаг даргын орлогч, Орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтэн М.Адьяа, ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Д.Болд-Эрдэнэ нар 2013-2019 онд ОНХС-гаар хийгдсэн хөрөнгө оруулалтын мэдээлэл танилцуулга оруулсан бол Энгүйнаран ТББ-ын сургагч багш, БИНХ-ын дарга Д.Санчирдорж, Аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Р.Машбат, Сүүн тахилт ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү нар ИТХ, ИНХ, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудаас ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл, ард иргэдэд үзүүлж буй үр ашгийн байдалд хяналт хийх, хяналт үнэлгээний хэрэгцээ шаардлагын талаар илтгэлийг хэлэлцүүллээ.
Мөн зөвлөгөөний үеэр "ОНХС-Миний амьдралд" эссэ бичвэрийн уралдаанд ирүүлсэн эссэнүүдээс шилдэгт шалгарсан Улаан-Асга багийн иргэн Г.Алтанчимэг, Улаан-Асга багийн иргэн Ч.Мягмар, Хайрхантолгой багийн иргэн Д.Даваажаргал, Хайрхантолгой багийн иргэн Б.Баянмөнх нарын эссэ танилцуулагдлаа.
Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн иргэдийн дунд гар бөмбөг, буухиа тэмцээнийг зохион байгуулж, шагнаж урамшууллаа. Зөвлөгөөний төлөөлөгчдийн хоол цайг Хөх-Дөл ресторан, Энэрэл цайны газрууд бэлтгэж чанартай хоол ундаар үйлчиллээ.