Орон нутгийн хөгжлийн сан миний амьдралд’’’’’’’’’’’’’’’’’’’’’’
Хүмүүний алтан заяанд төрж ганцхан олдсон энэ л насны
амьдралдаа зөв бурууг ялгаж, салгах
ухаантай явбал энэхэн хорвоод
үнэн мөнхөд орших буй за. Гэвч дэлхий
ертөнц даяаршин хөгжихийн хирээр хүмүүсийн үзэл бодол амьдралын эцсийн зорилгыг
тааварлашгүй болжээ.
Өнөөдөр хүн болгон л эрх чөлөө, шударга ёс, ардчилал ярих
болж энэ нь зөв. Гэвч эрхээ мэддэг ч үүрэг хариуцлага ухамсарладаг гэжүү. Таны
эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг та мэдэх үү. Орон нутгийн хөгжил
гэдгийг би хувьдаа хувь хүний оюуны хөгжлөөс шууд хамааралтай гэж ойлгож байна.
Оюуны хөгжил гэдгийг дан ганц сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, диплом
үнэмлэх, албан тушаалаар хэмжиж
дүгнэхгүй ээ. Та бидний ухамсар, ёс суртахуун, хүмүүжлээр хэмжих ёстой. Манай
сумын хувьд хөгжих бүрэн дүүрэн боломжтой . Гэвч ард иргэд маань нэгдэж нийлж
хамтарч бие биенээ дэмжиж чаддаггүй тэр боломж бололцоогоор төр засгийн зүгээс дэмжиж хүрч үйлчилч чаддаггүй . Хөдөлмөрийн бүрэн дүүрэн чадвартай ард
иргэдийг 2 хувааж
авч үзвэл нэг хэсэг нь идэвхигүй нөгөө хэсэг нь завгүй ажилтай. Идэвхигүй иргэдээ яагаад нийгмийн амьдралд оролцож үзэл бодлоо
илэрхийлж нэгдэж нийлж хийж бүтээхгүй байна вэ? Хэн нэгнээс айдаг юмуу эсвэл та өөрөө л болж
байвал болно гэж боддог уу? Гэхдээ та нэг л амьдраад нэг өдөр таны амьдрал
дуусна , та үүрд явна. Гэвч таны үр хүүхэд ач зээ хань ижил тань үлдэнэ гэдгийг бодож үзэх цаг нь
болоогүй гэж үү. Амьдралын утга учир
болсон хайртай бүхэндээ ямар цаг үе, үнэ цэнэ үлдээх талаар иргэн та тунгааж үзээрэй. Завгүй ажилтай хүмүүс болох
үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөлсөө урсгаж хөдөлмөрлөж үр хүүхдийнхээ
сайн сайхан амьдралын төлөө, алтан маргаашийн төлөө яваа эгэл жирийн монгол
улсын иргэн таныг би буруутгах гэсэнгүй
ээ.
Бид идэвхигүй
эсвэл завгүй амьдарч явахад цөөхөн хэдэн хэсэг бүлэг хүмүүс орон нутгийн
хөгжлийн сангаар тань өөрөөр хэлбэл улсын төсөв бидний татвар тодруулвал НӨАТ
газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр,хайгуул хийх олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар
тооцож бүрдүүлдэг сангаар тань үр ашиггүй үйл ажиллагаа явуулж төрийн ажил улс
орны хөгжлийг хойш татсаар байна үүнд бид дүгнэлт хийх үүнийг өөрчлөх цаг
болсон. 20132019 оны Чандмань_ Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангаар
хийж гүйцэтгэсэн ажлуудтай нэг бүрчлэн
танилцсан
Жишээ дурьдвал :
2015 онд Гудамжны гэрэлтүүлэгийн ажил эхэлж Хөвсгөл эрчим хүч
компани 20878123
төгрөг санхүүжилт авсан
2016
онд Гудамжны гэрэлтүүлэгийн нэмэлт санхүүжилт
14749000 нэмэлт 4000000
санхүүжилт
ЖЕММН ХХК .
2017 онд Гудамжны
гэрэлтүүлэгийн тендерт Саруул чанар ХХК шалгарч 7999100 санхүүжилт авч
хийж гүйцэтгэсэн. Иж бүрэн гэрэлтүүлгийн шон 7 ширхэг 3 шонгын толгой
нэмж суурилуулсан 1 ширхэг шонгы үнэ 360000 төгрөг гэрлийн нэгж үнэ 160000 төгрөг бусад зардал 50000 замын зардал 1500000, цалин 300000, татвар 400000 кабель 864000 нийт зардалыг
тооцож үзвэл 7234000
төгрөг.. Саруул
чанар ХХК 765100 төгрөгний цэвэр ашигтай ажилсан гэсэн тооцоо гарж байна. Энэ бол цаасан
дээрх тооцоолол гэхдээ амьдрал дээр авч үзвэл нэгж гэрэлтүүлэгийн шон Төрийн
албан хаагчийн нэг сарын цалингаас өндөр
хэмжээний өртөгөөр суурилуулсан байна
Үүнээс үзэхэд гэрлийн үнэ, төмөр шонгын үнэ дэндүү үнэтэй байна. .Гэхдээ энэ
тооцоолол зөвхөн нэг компаний нэг жилд гүйцэтгэсэн ажил дахиад цаана нь 3 жил хийж гүйцэтгэсэн
3
компаний тооцоолол байх ёстой гэдгийг бид санах ёстой
. Зарлагдсан Тендерт шалгарч ажлаа хийж гүйцэтгэсэн компани Засаг даргын тамгын газарт ажлаа хариуцан тайлганадаг. Тухай нь
компани хариуцаж хийсэн
ажилдаа 1_2 жилийн баталгаа
өгдөг байна.
2018 онд Гэрэлтүүлэгийн тендер 9800000
зарлагдаж Пи эс пи ххк 9700000 буюу санал
болгосон үнийн дүнгээс 100000 төгрөгний татуу үнэээр авч хийж гүйцэтгэсэн байна. 3 төмөр гэрэлтүүлэгийн шон 23 модон
гэрэлтүүлэгийн шон суурилуулсан.
Засаг даргын тамгын газарт
ажилааа хариуцан тайлагнахадаа нэг бүрчлэн материалиудынхаа үнийн дүнг
танилцуулаагүй.Үүнд бид дүгнэлт хийх ёстой. тухайн шалгарсан компани санхүүжилт авсан мөнгөндөө тааруулан
шаардлагатай байгаа 26шонгын гэрэлтүүлэгийг суурилуулах ёстой гэж дүгнэвэл энэ
дүгнэлт бодит үнэнтээ хир нийцэх вэ?
Хариуцсан эзэн хүлээж авсан талууд хариуцлагатай ёс зүйтэй байх ёстой
биш гэж үү. Хэдэн төгрөгний материал авч хэрэглэсэн нь Засаг даргын Тамгын
газраас томилогдсон ажлын коммист хамаагүй байж болох уу? 2019 онд Орон нутгийн
хөгжлийн сангаас 11000000 санхүүжилт авч 100 ширхэг гэрэл авсан
100B
15 ширхэг нэг ширхэгийн үнэ 280000
төгрөгний үнэтэй 50 B 85ширхэг нэг ширхэгийн үнэ 80000 төгрөг. Гэрэл худалдан авсан зорилго нь Айл өрх, албан байгууллагад Аж ахуй нэгжүүдэд 3
жилийн хугацаатай
гэрээ байгуулж өмчлүүлнэ. Он гарсны
дараа буюу 2019 онд Чандмань_ Өндөр Сумын Засаг даргын тамгын
газраас Багийн засаг дарга нарт дээрх
гэрэлтүүлэгийг эзэмшүүлэх гэрээний
талаар мэдээлэл өгч үүрэг даалгавар
өгсөн гэж үүрэг бүхий , хариуцагч албан тушаалтнаас миний бие мэдээлэл авсан.
Гэхдээ нийт хүн амын хэдэн хувьд энэ мэдээлэл хүрсэн бэ? он гарахад 4 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ цаг үед энэ ажил хэдэн хувьтай явж байгаа талаар бид
дүгнэх эрхтэй. Миний бие болон манай гэр
бүлд энэ мэдээлэл хүрээгүй мэдээлэл
хүргэж чадаагүй эсвэл бид мэдээлэл авч чадаагүйгээр буруутан, хохирогч болох ёстой гэжүү. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Орон нутгийн хөгжлийн сангаас 2015 _2019оны хооронд 68,2 санхүүжилт авч гудамж талбай нь
гэрэлтүүлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт иргэдийн хэдэн хувь нь гэрэлтүүлэгтэй
гудамжаар явж байгаа билээ үүнийг бид л мэднэ. Миний бие харанхуй гудамжаар
гэрэл тусгаж явдаг олон иргэний нэгэн төлөөлөл байна. Өнөөдөр бодит амьдрал
дээр 2019.10. 05 нд Модон гэрэлтүүлэгийн шон 27 ширхэг . төмөр гэрэлтүүлэгийн шон 34
ширхэг байсан.
Орой 21:00 _21:30
цагт алхаж явж асаж байгаа гэрлийг тоолсон. Төмөр
гэрэлтүүлэгийн шонтой гэрэл 20, модон гэрэлтүүлэгийн шонтой гэрэл 5 ширхэг тус тус асаж байна нийт гэрэлтүүлэгийн 50% иас илүү хувь нь
асаагүй байна асахгүй байх ёстой юмуу. Үүнээс дүгнэхэд Нийт гэрлийн
80% нь нэг орой асаж
чадаж байвал бид баярлана. Гэхдээ ард иргэд бид
өнөөдөр баярлаж чадахгүй нь бид
гудамжаар явахдаа гэрэл тусган айж явна. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм
бэ? Ард иргэд бид үүнд хяналт хийх, хариуцлага шаардах эрхтэй. Мэдэхгүй
байна гэдэг түр зуурын зовлон мэдлэггүй байна гэдэг мөнхийн зовлон гэдэг үг
байдаг шүү дээ. .Би мэргэжлийн хүн биш
болохоор мэдэхгүй болохоор мэдлэгтэй
болоход цаг хугацаа их шаарддаг болохоор
хугацаа бага байлаа. Тиймээс байгаа бага цаг хугацаандаа боломжоороо мэдлэгээ
ахиулаж мэдээлэл цуглуулахыг хичээлээ.
Гудамж талбай нь гэрэлтүүлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн 4 компаний хийж гүйцэтгэсэн ажлуудыг хооронд нь харьцуулж
судлах шаардлага байсан ч тендерт шалгарсан компаний материалтай танилцааж
чадаагүй хуулиар хориотой гээд танилцуулаалаагүй. Гэрэлтүүлэгүүдээ хийж
гүйцэтгэсэн компаниуд гэрэлтүүлэгийн шон дээрээ яагаад компанийхаа нэрийг бичиж болохгүй гэж. Хэрэв
нэрээ бичсэн байсан бол ялгаж тоолж аль
компани нь ажлаа сайн чанартай хийж гүйцэтгэснийг тооцож болох байлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам
1.3 Орон нутгийн хөгжлийн сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих бүс
нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах иргэд тогтвор суурьшилтай амьдрах
орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Иргэн таньд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эрхээ эдэлж төрж өссөн сум орон нутагтаа
сайхан амьдрах боломж байна үүнд таны оролцоо хамгаас чухал . Багийн иргэдийн
нийтийн хурал болон сумын иргэдийн хуралдаа
хүрэлцэн очиж тухайн орон нутагт болон өөрт тулгарч буй аливаа
асуудал , хийж гүйцэтгэх шаардлагатай ажил арга хэмжээний талаар
болон хийж гүйцэтгэсэн ажлуудад
үнэлэлт дүгнэлт өгч саналаа бичгээр болон ярилцлагын хэлбэрээр өгч үзэл
бодлоо илэрхийлж өөрийн болон нийтийн
эрх ашгийг хамгаалаарай. Сумын хөгжил таны гарт та бидний мэргэн санаанаас
хөгжил эхэлнэ.
Өөрийнхөө төлөө иргэн та бид өөрсдөө хөдлөхгүй урагшлахгүй
нийлж нэгдэхгүй өөрөө өөртөө боломж олгохгүй байж хэнийг буруутгах гэж
байна өөрийнхөө бурууг бусдад өгч няцаах зөв төлөв хүний үйлдэл биш. Хэн ч үг
хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж ярьдаг хэдий ч үнэндээ бодит байдал дээр үнэнийг хэлсэн
хүн хүний адаг болж худал инээсэн хүн сайн
нэр зүүж байгаа өнөө цаг үед үгээ хэлэхээс хаширлаж байгаа хүмүүсээ нэрээ бодож нүүрээ дарсаар
суутал хэсэг бүлэг давруун эрх мэдэлтэнгүүд дэндүү даварч байна. Уг нь аливаа
ажил, үүрэг даалгаварт хариуцлага гэж байдаг шүү дээ. хариуцлага нэхэх эрхтэй хүмүүс бол ард иргэд бид шүү
дээ.
Бид үр хойчынхоо алтан маргаашийн төлөө үүнийг хийх
ёстой. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай амьдаръя.
Хөвсгөл аймаг Чандмань өндөр сум 3_р баг
Т.Алтанчимэг