Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Бохир асгах нэгдсэн цооног байгуулах ажлын хяналт

2019-12-11

2019 онд ОНХС-гийн хөрөнгөөр 22 ажил төлөвлөгдснөөс:
-Урлагийн хувцас
-Наадмын талбайн тохижилт
-Соёлын төвд техник хэрэгсэл, зөөврийн мотор
-Гудамжны болон төрийн байгууллагуудын гэрэлтүүлэг
-Нийтийн биеийн тамир, сурын талбай, спортын талбайн хэрэглэгдэхүүн
-Зөвлөх үйлчилгээ, зураг төсөв
-Баяр наадмын зардал
-Жишиг хороолол
-Хашаа хөтөлбөрийн хүрээнд шохой, банз, давс нийлүүлэх
-Бохир асгах, нэгдсэн цооног байгуулах
-Цагдаагийн байр,  түр хамгаалах байр тохижуулах
-Сургуульд тоног төхөөрөмж болон техник хэрэгсэл болон дотуур байрын тохижилт
-03-р багийн төвийн засвар
-05-р багийн төвийн засвар
-Айл өрхийн гудамж талбай хаягжуулах зэрэг ажлуудын санхүүжилт 90-100% хийгдсэн, гүйцэтгэл 100% байна. 100%-ийн гүйцэтгэлтэй ажлуудаас Бохирын цооног, Жишиг хороолол, сургууль, Соёлын төвийн тоног төхөөрөмж,  цагдаагийн байр, түр хамгаалах байрын тохижилт зэрэг ажлуудад хяналт гүйцэтгэлээ. Хяналтыг ИТХ-ын дарга Б.Аюуш, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Эрдэнэчимэг, Н.Бор, иргэдийн төлөөлөл  Ш.Мандах нар гүйцэтгэхдээ ажил бүрийг нэгбүрчлэн үзэж газар дээр нь танилцлаа.
Бохирын цооног Хөвөн даваа даваад Сөртийн жалганд хийгдсэн байна.