Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Ээлжит X хуралдаан үргэлжилж байна

2019-12-18

Сумын ИТХ-ын ээлжит X хуралдаан 80%-ийн ирцтэйгээр эхэлж:
1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчийг чөлөөлж, нөхөн сонгох тухай
2. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлгээ өгөх тухай
3. 2019 оны Үндсэн чиглэлийн биелэлт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
4. 2019 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2020 оны төсөв батлах тухай
5. МОН91-83 төслийн зээлийн эргэлтийн сангийн тайлан мэдээлэл
6. Багийн хилийн цэс батлах тухай
7. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2020 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
8. 2020 онд ойгоос бэлтгэх модны лимит тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж байна.
Төлөөлөгч Х.Сүхбатаас ОНХС, СХС-гийн тайлан мэдээлэл сонсох горимын саналыг гаргалаа.
Сумын Соёлын төвд нээлттэйгээр болж буй уг хуралдаанд баг, байгууллагын дарга, эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Төлөөлөгчид нохой устгалын ажил, хаягжуулалтын ажлын байдал, бэлчээр менежмэнтийн төлөвлөгөөтэй болох, сумын төвөөс мал гаргах, е-баримт олгох асуудал хэрэгжихгүй байгааг анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнөж байна.