Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Албан тушаалтнууд ХАС-ХОМ-ээ өгч эхэллээ

2019-12-18

Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Багийн Засаг дарга нар сумын ИТХ-ын ЭБАТ (эрх бүхий албан тушаалтан)-д мэдүүлгээ гаргадаг бөгөөд мэдүүлэг гаргах албан тушаалтнуудаас 7 хүн мэдүүлгээ гаргаад байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Тус газраас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, цахим системийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэдүүлэг гаргагчдын 2019 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад 2020 оны мэдүүлгийг бүрдүүлэлтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр албан бичгийг хүргүүлсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 109 байгууллага, тэдгээрийн салбар нэгж буюу нийт 1704 салбар нэгж дээр ХАСХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаа явагдах юм.

Эх сурвалж https://www.iaac.mn/news/turiin-baiguullagiin-17sh4-salbar-negjid-khaskhom-burtgej-khuleen-awna