1.
Хөвсгөл
нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих,
тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн менежэрийг 2020 оны 06
сар хүртэл ажил хариуцуулах тухай
2.
Төрийн
дээд шагналд тодорхойлох тухай
3.
Засаг
даргын орлогчийг томилуулахаар зөвшилцөх тухай асуудлуудыг хэлэлцсэний үндсэн дээр:
Ажил хариуцуулах тухай дугаар 01 тогтоол
ЭМТ-ийн эх баригч бага эмч Д.Мандхай, жолооч С.Сэргэлэн, Ёлгос багийн эмч С.Сайханбаяр нарыг Алтангадас одонгоор, Лаборант Б.Надмидцэрэнг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай 02 дугаар тогтоолыг баталлаа.
Засаг даргын орлогчоор Ө.Сүмбээг томилох тухай асуудлыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх тухай асуудлыг Сумын Засаг дарга Х.Энхтүвшингээс танилцуулж, Ө.Сүмбээг дэмжиж буйгаа илэрхийлж Тэргүүлэгчид саналаа илэрхийллээ.