Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга багуудаар ажиллалаа

2020-01-25

Сумын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн багуудаар 01 сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэл ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗДТГ-ын МЭҮТ-гийн дарга Ч.Баярмагнай, Нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзул, багийн Засаг дарга нар болон ЭМТ-ийн  их эмч Б.Бямбасүрэн, бага эмч Д.Мандхай, ЕБС-ийн хамт олон хамтран оролцлоо.
Ажлын хэсэг:
1. Өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах
2. Шинээр батлагдсан, шинэчлэгдсэн хуулийн мэдээлэл сурталчилгаа хүргэх
3. Цаг үеийн мэдээлэл, орон нутгийн ажил
4. Малчдын тэтгэврийн тухай мэдлэг олгох сургалт
5. Гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээлэл, олон нийтийн оролцоо
6. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж 4 багт 30 цэгт зохион байгуулсан уулзалтаар  385 өрхийн 479 иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Мөн иргэдээс гаргасан санал хүсэлтүүдийг сонсож, холбогдох байгууллага, албан тушаалтанд чиглэл зөвлөмжийг өглөө.