Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Аймгийн хошой аварга малчин тодорлоо

2020-02-20

Өнөө жил тус сумын малчид төр засгаараа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж аймгийн хошой аварга малчинаар Улаан-Асга багийн малчин Пүрэвжавын Бат-Эрдэнэ, аварга малчнаар Ёлгос багийн малчин Дамбийням Баянмөнх, Улаан-Асга багийн малчин Цэдэнбалжирын Нэргүй, сумын аварга малчнаар Улаан-Асга багийн малчин Цолмонгийн Ганбат, Улаан-Асга багийн малчин Бямбасүрэнгийн Далайбаатар, Хайрхантолгой багийн малчин Гүндсамбуугийн Батсайхан, Шивэрт багийн малчин Баасанцэрэнгийн Энхбаатар, Шивэрт багийн малчин Доржбалын Даваахүү, Хайрхантолгой багийн малчин Дэлгэрсүрэнгийн Батсүрэн нар тодорлоо.
Мөн сумын алдарт уяачаар Шивэрт багийн уяач Баярмагнайн Болдбаатар, Шивэрт багийн уяач Гэнэндарамын Энхбат нар тодорч шагнал урамшлаа Монголын ард түмний уламжлалт баяр  "Цагаан сар"-ынхаа өмнө гардан авсан юм.
Малчид, уяачддаа мал сүргээ өсгөн үржүүлж, улсын аварга, аймаг, улсын алдарт уяач эрхэм алдрыг нутаг орондоо авчрах болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлэе. 
Сумын ИТХ-ын нэрийн өмнөөс болон нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.