Энэ өдрийн хуралдаанаар:
1. Соёлын төвийн 2020-2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах /Соёлын төвийн эрхлэгч Д.Оюунчимэг/
2. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай /ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин/
3. Эхийн алдар одонд эхчүүдийг тодорхойлох тухай /ИТХ-ын дарга Б.Аюуш/
4. Нийгмийн халамжийн мэргэжилтний 2019 оны тайлан сонсох тухай /Халамжийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн/
5. 2019 онд сумын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээлэл, цаашид авах арга хэмжээний тухай /Хэсгийн төлөөлөгч н.Баянмөнх/ асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснөөс Соёлын төвийн эрхлэгч Д.Оюунчимэг асуудлаа буцааж, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн өвчтэй, хэсгийн төлөөлөгч н.Баянмөнх тасалсан шалтгаанаар ирээгүй тул төлөвлөсөн 5 асуудлаас 2-ыг хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэхтэй холбогдуулан Тэргүүлэгч гишүүдээс дараах саналууд гарч арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа. Үүнд:
1. Автомашин жолоодож байгаа жолооны үнэмлэхгүй хүмүүс жолоодоод явж байгаа
2. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг төрийн албан хаагчид зөрчиж байгаа
3. Тамхи худалдан борлуулах зөвшөөрлийг сумын Засаг даргаас хавтгайруулан олгож, ЕБС-иас 500м-ээс гадагш гэсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа
4. Сургуулийн барилгын ажлын чанар, үр нөлөө хангалтгүй хийгдэж байгаа
5. Соён гэгээрүүлэх нийгмийн ажил иргэнд чиглэгдэж чанартай хийгдэхгүй байгаа зэрэг санал шүүмжлэлийг дэвшүүлж байлаа.
ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, хороодын зүгээс холбогдох хүмүүсийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, ажил хариуцсан хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.