Улаан-Асга багийн "Жавхлант" иргэдийн бүлгийн гишүүд Намын амнаас Булан мод хүртэлх 8га талбайн хогийг цэвэрлэлээ. Бүлгийн гишүүд хувиасаа мөнгө нийлүүлж, хогийг Пад трактораар зөөвөрлөн хогийг цэгт буулгалаа. Нийт 2 пад хог гарсан бөгөөд бүлгийн гишүүдийн бүрэлдэхүүн 8 настай балчраас 80 настай Д.Жадамбаа мөн багийн зарим иргэн нийт 12 хүн оролцжээ. Багийн ахлагч Д.Далайцэцэгийн хэлснээр Чандмань-Өндөр сум хэмээх тэмдэглэгээг унасан байсныг босгон сумынхаа ажил үйлсэд хувь нэмэр оруулжээ.
Сайн дураар байгаль хамгаалах үйл хэрэгт оролцсон иргэддээ сумынхаа ИТХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Сумын ИТХ