Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумдын Сонгуулийн хороог байгуулжээ

2020-08-18

Орон нутгийн ээлжит сонгууль энэ оны 10 сарын 15-нд болохтой холбогдуулан орон нутгийн сонгуулийг сумынхаа нутаг дэвсгэрт удирдан зохион байгуулах "Сумын Сонгуулийн Хороо"-г 08 сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж зааснаар аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн бөгөөд тус сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан бүрэлдэхүүн юм.
Тус бүрэлдэхүүн нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад 5-13 удаа ажилласан төрийн албан хаагчдаас бүрдэж байна.
Мөн хуулиас:

14.4.Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

14.5.Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

14.6.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороонд томилохыг хориглоно