Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хэсгийн хороод байгуулагдлаа.

2020-08-30

Сумын Сонгуулийн хорооны 2020 оны 08 сарын 30-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар:
1. ССХ-ны жижүүрийн хуваарь баталсан захирамжийг танилцуулах
2. Сумын Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай
3. Хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталж шийдвэрүүдийг гаргалаа.
Хуулийн дагуу 117, 118, 119, 121 дүгээр хэсгүүд хэсгийн хорооны дарга 6 гишүүнтэй, 120 дугаар хэсэг 601-ээс дээш сонгогчтой тул дарга 8 гишүүнтэйгээр байгуулагдлаа.

18 дугаар зүйл.Хэсгийн хорооны чиг үүрэг

18.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

18.2.Хэсгийн хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.2.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

18.2.2.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид “санал тоолох төхөөрөмж” гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

18.2.3.санал хураалтын дүнг танилцуулах, нэн даруй дамжуулах;

18.2.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

18.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

18.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

18.3.Хэсгийн хорооны дарга нь хэсгийн хорооны чиг үүрэгт хамаарах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ.

18.4.Хэсгийн хороо нь санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй.