Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын Сонгуулийн хорооны "Нэр дэвшигчдийг бүртгэх тухай" шийдвэр

2020-09-17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 09 сарын 16-ны өдөр сумын Сонгуулийн хороо хуралдаж -Нэр дэвшигчдийг бүртгэх тухай асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанд сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Номин, нарийн бичгийн дарга Ж.Баасанжав, сонгуулийн хорооны гишүүд болох Д.Баяржаргал, Ч.Бямбасүрэн, Д.Мягмарсүрэн нар хүрэлцэн ирж ирц 100% байлаа.
МАН-аас 21 нэр дэвшигчийн материал ирүүлснээс хуульд заагдсан баримт бичгийн бүрдэл бүрэн, ямар нэгэн зөрчилгүй 18 нэр дэвшигч, АН-аас 21 нэр дэвшигчийн материал ирүүлснээс мөн 18 нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүн нэг бүрээр хэлэлцэж тогтоол гаргалаа. Татгалзсан хүмүүсийн хувьд материалаа нөхөн бүрдүүлээд бүртгүүлэх боломжтой юм.