-Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Б.Аюушийг ажлаас чөлөөлөх тухай
-Сумын ИТХ-ын даргаар Ч.Батмөнхийг сонгох тухай /Сумын ИТХ-ын даргад МАН-аас Ч.Батмөнх, залнаас АН-ын нэр дэвшигч Б.Аюуш өөрийн нэрийг дэвшүүлснээс 15 төлөөлөгч буюу 71.4 хувийн саналаар Ч.Батмөнх сонгогдсон./
-Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр ИТХ-ын дарга Ч.Батмөнх, Р.Баяндалай, С.Нямренчин, П.Отгонбаяр, Ц.Нямдаваа, Ц.Нарангэрэл, Ө.Сүмбээ нарыг томилох тухай
-Сумын ИТХ нь 4 хороотойгоор үйл ажиллагаа явуулахаар тогтож Р.Баяндалай, П.Отгонбаяр, Н.Эрдэнэбаяр, Э.Батзориг нарыг хороодын дарга нараар сонголоо.
-Сумын Засаг даргад Л.Энхжаргалыг нэр дэвшүүлэх тухай /Сумын Засаг даргад МАН-ын хорооны дарга Л.Энхжаргалыг сумын намын хорооны 100%-ийн саналаар нэр дэвшүүлж буй тухай мөн танилцуулгыг ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Нямренчин танилцуулсан. АН-ын бүлэг нэр дэвшүүлэхгүйгээ илэрхийлсэн бөгөөд залнаас МАН-ын бүлгийн гишүүн Ч.Баярмаа Чогдов овогтой Болдсайхныг нэр дэвшүүлж, Ч.Болдсайхан танилцуулгаа сонсгосон. Санал хураалтад 21 төлөөлөгч оролцсноос 14 буюу 66.6%-ийн саналаар Л.Энхжаргал сумын Засаг даргад нэр дэвшлээ./ зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдаан сумын Соёлын төвд 10.10 минутаас 100%-ийн ирцтэйгээр хуралдаж төлөвлөсөн асуудлуудаа 100% шийдвэрлэж 16.29 минутад дуусгалаа.