Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга Ч.Батмөнх иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах ажилд өөрийн биеэр жижүүрлэв.

2020-11-16

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэн энэ жилийн хувьд Монгол Улс даяараа гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе тохиож байгаа нь өнөөдөр юм.
Манай сумын хэмжээнд 2 пост ажиллаж, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллах ажилд өөрөө ажиллаж, урьдчилан КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд өөрийн биеэр оролцож байгаа нь онцлого бөгөөд жижүүрийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Ч.Батмөнх Чандмань-Өндөр Мөрөн чиглэлийн постод 6 цагийн турш ажиллаж байгаа нь сумын удирдлагуудын хувьд анхны тохиолдол бөгөөд үлгэр жишээ зөв хандлага боллоо. Цаашид ИТХ-ын даргын зүгээс тусгаарлах байрын бэлэн байдал, ариутгал халдваргүйтлийн ажлын зохион байгуулалт, сумын онцгой штабын үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу танилцаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих юм.