Манай сумын хэмжээнд 2 пост ажиллаж, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллах ажилд өөрөө ажиллаж, КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд өөрийн биеэр оролцож байгаа нь онцлого бөгөөд жижүүрийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Ч.Батмөнх Чандмань-Өндөр Мөрөн чиглэлийн постод 6 цагийн турш ажиллаж байгаа нь сумын удирдлагуудын хувьд анхны тохиолдол бөгөөд үлгэр жишээ зөв хандлага боллоо.
Цаашид ИТХ-ын даргын зүгээс тусгаарлах байрын бэлэн байдал, ариутгал халдваргүйтлийн ажлын зохион байгуулалт, сумын онцгой штабын үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу танилцаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих юм.


