Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Архигүй хамт олон болохыг уриаллаа.

2024-01-23

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Батмөнхөөс, ГХУСАЗСЗ, сумын Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгааллын Хамтарсан багаас төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтаар:

1. Сүүн тахилт ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, архи, согтууруулах ундаанаас татгалзах аяныг төрийн албан хаагчдын саналд үндэслэн өрнүүлэх

2. Сүүн тахилт ТББ-ын сургалт, үйл ажиллагааг үр дүнтэйгээр өөрийн байгууллага хамт олонд хүргэх

3. Хүүхдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд төрийн албан хаагчид үлгэрлэл манлайлал үзүүлэх

4. Хүүхэд хамгааллын нэрлэсэн жилийн ажлын төлөвлөлтийг харилцан уялдаатай хийж, хэрэгжүүлэх

5. Энэ 7 хоногт төрийн албан хаагчдаас Архигүй хамт олон болох, тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор архи хэрэглэхгүйгээр баярладаг соёлыг төлөвшүүлэх санал асуулгыг авч нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах талаар мэдээллээ.

Сумын ГХУСАЗСЗ