Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Архидалтын эсрэг хамтдаа

2024-01-25

Сумын ГХУСАЗСЗ, сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Сүүн тахилт ТББ-ын хамт олон хамтран нийгэмд аюул заналхийлж буй архидалтын эсрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах талаар 3 талын уулзалт яриа хэлэлцээрийг хийсэн билээ.

Энэ хүрээнд сумын ГХУСАЗСЗ, хүүхэд хамгааллын Хамтарсан багаас нийт төрийн албан хаагчдын дунд архидалтгүй хамт олон болох уриалга гаргах санал гарвал дэмжих үү? гэсэн санал асуулгыг 2 дахь өдрөө явуулахад энэ хугацаанд 150 төрийн албан хаагч хамрагдаж, 98 хувь нь архидалтаас залхаж байна гэсэн хариултыг өгсөн байна. Цаашид байгууллага хамт олноороо АРХИДАЛТГҮЙ ХАМТ ОЛОН болох УРИАЛГА-ыг гаргаж ажиллах юм.

Мөн сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.Батмөнх, цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч А.Буяннэмэх, ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Алтанчимэг, Сүүн тахилт ТББ-ын тэргүүн Г.Дамдинсүрэн, сургагч багш Д.Санчирдорж, Г.Цэнгэл нараас иргэдэд урилга хүргүүлж, мэдээлэл сургалт өгч байна.