Сумын ИТХ-ын төлөөлөгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны тэргүүн, ЭМТ-ийн сайн дурын идэвхтэн 2014 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгое” чуулганыг санаачлан зохион байгуулж тэдний нийгмийн асуудал, эрх ашгыг хамгаалах үйлсэд зүтгэж яваа нийгмийн зүтгэлтэн төдийгүй, ИТХ-ын төлөөлөгчийн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн ажиллаж буйг үнэлэн Лхамсүрэнгийн Ганболдыг “Нийгэм улс төрийн оны шилдэг”-ээр,
Эрүүл мэндийг хамгаалах үйлсэд 27 жил ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан ч иргэдийнхээ эрдэнэт бие эрүүл мэндийн төлөө цагаан халатнуудтай мөр зэрэгцэн алхаж уламжлалт бариа засал, зүү төөнүүр, оношлогоо, европ эмчилгээг хослуулан 2007-2014 онд рашаанд сувилалын үзлэгээр 943 хүнийг оношлон эмчилж 2014 онд орон нутгийн болон гадны аймаг сумдын 200 гаруй хүнд бариа засал бусад эмчилгээг хийж гэмтэж бэртсэн, өвдөж зовсон хүнд халуун сэтгэлээр тусалдаг гэгээн үйлсийг нь онцлон ахмад настан Нанжидын Авирмэдийг 2014 оны “Хүмүүнлэг үйлстэн”-ээр,
“Алунгоо эхийн хишиг” үзэсгэлэн худалдааны Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд оролцон Шилдэг үйлдвэрлэгч төрөлд тэргүүн байр, Хөвсгөлийн бренд үзэсгэлэн худалдаанд гэрийн модоор оролцон борлуулалт хийсэн гэрийн мод, гэрийн дотор бүрэн тавилга үйлдвэрлэж байгаа хөдөлмөрийг нь үнэлэн Бат-Очирын Бадрахгэрэлийг “Оны шилдэг үйлдвэрлэл хөдөлмөр эрхлэгчээр”,
1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2014 онд ажлын байраа өргөтгөн 4 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, орон нутгийн төсөвт 790 мянган төгрөгийн татварын орлого, 945 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл оруулсан Хөхөө хоршооны эзэн Гарамын Баттөмөрийг “Бизнес худалдааны салбарын оны шилдэг”-ээр,
Морин хуур хөгжмийн сургалтанд 20 сурагчийг хамруулж сумын иргэдэд тайлан тавьж Хотгойдын хурд наадамд морин хуурын хамтлаг нь урилгаар оролцон, Алунгоо эхийн сургаалийн баярын хүндэтгэлийн тоглолтонд үндэсний хөгжмйин 2-р ятгыг тоглон хөгжмийн зохиолч Чинзоригийн “Сэргэлэн шаргын хатираа” зохиолыг нотноос хөрвүүлэн тоглуулж, 32 шавь нь соёлын өв тээгчээр бүртгэгдэн МУСТА- цол тэмдгээр шагнагдсан Дүүрэнбаярын Эрдэнийг “Урлаг соёлын оны шилдэг”-ээр,
Хэрэглэгчдэд түргэн шуурхай чанартай үйлчилж ажлын байраа тохижуулан авто засварын үйлчилгээг амжилттай эрхлэн 3 хүнийг ажлын байраар хангаж 2014 онд давхардсан тоогоор 300 гаруй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж тогтмол үйл ажиллагаа явуулан иргэдийн талархлыг хүлээж байгааг нь үнэлэн Гэнэндарамын Энхбаатарыг “Үйлчилгээний салбарын оны шилдэг”-ээр,
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж сумын биеийн тамир спортын зөвлөлийн үйл ажиллагааг ажилттай удирдан 2014 онд 7 төрлийн 36 тэмцээнийг зохион байгуулсан Харганын Дэндэвийг “Биеийн тамир спортын оны шилдэг”-ээр,
Сүүлийн 3 жил дараалан малаа төлөөр нь өсгөн, малын үүлдэр угсааг сайжруулах ажилд санаачлага гарган Эрчим үүлдрийн ухнаар ямаагаа, Дархад үүлдрийн хуцаар хонин сүргийнхээ угсааг сайжруулан 2014 оны эцэст 742 толгой мал тоолуулан сумандаа тэргүүлсэн, малын хашаа хороогоо засварлан хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвх санаачлагатай ажиллаж залуу малчдаа үлгэрлэн ямааны ноолуур 75 кг, хонины уртын ноос 260 кг-ыг бэлтгэн үндэсний үйлдвэрт нийлүүлсэн амжилтийг нь үнэлэн залуу малчин Дорждагвын Буянтогтохыг “Хөдөө аж ахуйн салбарын оны шилдэг”-ээр шалгаруулсан байна.
Бүх хичээлдээ жигд сайн сурлагын амжилт үзүүлэхийн зэрэгцээгээр 2014 онд Тайланд улсад болсон Азийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд энгийн төрөлд 5 дугаар байр, блиц төрөлд 9 дүгээр байранд тус тус шалгарсан амжилтаар 12 жилийн сургуулийн сурагч Мягмаржавын Эрдэнэтунгалагийг "Оны шилдэг сурагч"-аар шалгарууллаа.