Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо ажиллаа.

2015-01-07

Архи согтууруулах ундаагүй “Аньсны шүүстэй шинэ жил” тэмдэглэлээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 9 нь, 7 тэргүүлэгчийн 3 нь, 3 хорооны дарга нараас 1 нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Энэ утгаараа эмэгтэй төлөөлөгчид маань манлайлан шинэ соргог ажлуудыг санаачлан чанар чансаатай гүйцэтгэх чадамж өндөр байдаг.

Энэ удаа шинэ оныг угтаж иргэд, сонгогчидтойгоо уулзан, амжилт бүтээлийг нь хамтран тэмдэглэх зорилгоор Ёлгос багаас сонгогдсон төлөөлөгчид Ц.Сэржав, Р.Баяндалай нараас тойргийнхоо сонгогчидтой хамтран шинэ жилээ тэмдэглэлээ.

Тойргийнхоо сонгогчдоос шилдэг тэргүүний хүмүүсийг дараах 5 номинациар шалгарууллаа.

1.            Багийн шилдэг малчин номинацид Б.Мөнхнасан

2.            Шилдэг тариаланчаар Х.Жаргалсайхан

3.            Шилдэг уяачаар Д.Баттулга

4.            Шилдэг төр, нийгмийн идэвхтэнээр М.Зууннасан

5.            Шилдэг үйлдвэрлэгчээр Д.Төрмөнх нарыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Шинэ жилийг тэмдэглэх хүрээнд багийн авъяастнуудын концерт бэлтгэн, мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхэд Багийн Засаг дарга А.Энхээ, Цахир Асга ХХК-ний захирал Ч.Алтангэрэл, Хөвсгөл Төгөл ХХК-ний захирал н.Эрдэнээ нарын дэмжлэгийг авч өөрсдийн хувиас нийлүүлэн иргэд сонгогчидтойгоо баярлалаа.

Тус багийн 70-аас дээш настай 13 өндөр настанд бэлэг гардуулж, хүрэлцэн ирсэн 100 гаруй хүнд гарын бэлэг өгсөн юм.

Дуу хуур, шагнал урамшил бялхсан энэ шинэ жилийн онцлог нь архи согтууруулах ундаагүй байгалийн зэрлэг аньсны шүүс өргөсөн явдал байлаа.