Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 02 сарын 10-ны өдрийн 12 цагт 85.7%-ийн ирцтэйгээр хуралдаж 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, хуваарийг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаас Байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн тайланг хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гарснаар 2015 оны 02 сарын 16-ны 15 цагт иргэдийг нээлттэй оролцуулан хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийдвэрлэлээ. Тус сумын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдаанд иргэдийг оролцуулах журам батлагдаж мөрдөгдөөд 2 жил хэрэгжиж байна. Тогтоолыг хавсралтын хамт ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс эх хувиар нь үзэх боломжтой юм.