Өнөөдөр аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал болж өнгөрлөө.
Өнөөдөр аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит
хурал болж өнгөрлөө. Хурлаар аймгийн "Алдарт уяач" цолны болзолд
материалаа ирүүлсэн уяачдын материалыг тэргүүлэгчид авч хэлэлцлээ. Тус
болзлыг хангасан Тариалан сумын уяач Г.Даваасамбуу, Б.Ганбаяр,
О.Баасанцэрэн, Жаргалант сумын уяач Ж.Гомбосүрэн, Цэцэрлэг сумын уяач
С.Батаа нарын 5 хүнийг "Аймгийн алдарт уяач" цол тэмдэгээр шагнуулахаар
аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт өргөн мэдүүлэхээр боллоо. 2014 онд
нийт 10 уяач материалаа ирүүлсэнээс дээрхи 5 уяач болзлыг хангасан бол
болзлыг хангасан зарим уяач материалаа ирүүлээгүй учир шагнагдах
боломжгүй болсон байна. Мөн хурлаар хаврын бүсийн уралдааныг зохион
байгуулах Тариалан сумын МСУХ мэдээлэл хийлээ.