Хуралдаанаар:
1. 2015 оны хэрэглээний модны лимит хэлэлцэх тухай
2. Багийн Засаг дарга А.Энхээгийн 2014 оны ажлын тайлан хэлэлцэх тухай
3. Багийн ИНХ-ын Тэргүүлэгч гишүүдийг чөлөөлж, нөхөн сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснээс гадна сумын ИТХ-ын мэдээлэл, ойн нөхөрлөлүүдийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлуудыг ярилцаж, багийн нутаг дэвсгэрийг 2 ойн нөхөрлөлд хуваан хариуцуулж, цэвэр цэмцгэр орчинд амьдрах тухай ИТХ-ын төлөөлөгч Ц.Сэржавын саналыг дэмжлээ.