Энэ удаагийн хуралдаанд 5 багийн ИНХ-ын хурlын дарга нар оролцохоос Г.Амарбаясгалан, Б.Амартүвшин, Д.Чанцалмаа, Д.Даваадорж нар хүрэлцэн ирлээ. 1-р багийн ИНХ-ын дарга Ч.Амартайван Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан тул ирээгүй. Ирц 80% байв. Хуралдаанаар
1. Өвөлжилтийн бэлтгэл
2. Баг бүр дээр хэрэгжүүлэхээр 4-р сард гаргасан уриалгын хэрэгжилтийг 9 сарын 28-нд тооцуулах тухай
3. "Сум хөгжүүлэх сан"-гийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах тухай төслийн мэдээлэл
4. 09 сарын 23-ны өдөр Ёлгос багт шашны үйл ажиллагаанд оролцох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.