Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Эх болсон 6 зүйлийн алив сайханд зориулсан буян номын ерөөл талбилаа

2015-09-25

Улаанбаатар хот Төв Гандандэгчилэн хийд IX Богд багшийн Лаврангийн зоч лам Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Самбуунямын Ганзориг, Мөрөн сумын уугуул Бунгаагийн Должинсүрэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Пүрэвдоржийн Амарзул нар глүгвийн жод лүүжин номын бүтээл 126 хоногийн чүүмиг жарзанд Эгийн гол, Хөвсгөл нуурын зүүн эрэг, Алагцар, Хээгцэр, Жаргалантын даваа, Цэгэрийн гол, Ёлгосын ам, Аригийн гол дагуу явж гол мөрөн, булаг шанд элбэг дэлбэг ундарч, эх эцэг болсон ачит зургаан зүйл амьтан бүгдийн тусын тулд бие, хэл, сэтгэлийн буянаа арвижуулж, нутаг орон, уул усаа тахин аргадаж, зон олноороо амар тайван амьдрахын тухайтад ерөөл номоо бүтээлээ.
Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга нар оролцож, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.