Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хурлын тэмдэглэл

2015-09-23

““СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИТХ-ААС ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН БАГИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

 

2015.09.21

 

Төслийн багийн хуралдааныг ИТХ-ын өрөөнд 1500 цагт хуралдуулах зарын дагуу С.Ишдорж, Б.Аюуш, Ц.Баярцэцэг, Ц.Номин нар хүрэлцэн ирлээ. Ирц 80%-тай байлаа. Хэлэлцэх асуудлыг Ц.Номин танилцуулж төслийн багийн ахлагч Л.Энхжаргал  хөдөө багт ажиллаж байгаа тухай мэдээлэл өгөв. Хуралдаан 15 цаг 31 минутад эхлэв.

ХЭЛЭЛЦСЭН нь:

1.                “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж дээр 09 сарын 11-ны өдрийн 11 цагт очиж гэрээ байгуулсан тухай мэдээлэл

2.                Төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах тухай

3.                Ажлын бус цаг, амралтын өдрөөр ажиллах тухай

4.                Санал асуулга авах тухай

5.                Төслийн үйл ажиллагааны нээлт хийх

СОНССОН нь:

Ц.Баярцэцэг. Ажил гүйцэтгэх гэрээг төслийн багийн ахлагч Л.Энхжаргалтай байгуулах санал байна.

С.Ишдорж. Ажлын бус цаг, амралтын өдрөөр ажиллахыг дэмжиж байна.

Ц.Номин. Цаашид гишүүд цаг баримтлах тал дээр анхааръя. Маш олон хүнээс санал авч байгаа тул бүгд 50, 50-ийг хувааж аваад 24-ний өдөр нэгтгэе. Цаашид энэ санал асуулгаас судалгааны сэдэв гарна.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1.            Ажил гүйцэтгэх гэрээг Л.Энхжаргалаас хүн тус бүртэй байгуулъя. Гүйцэтгэлийн үр дүнгээс хамааран урамшуулал тооцох.

2.            Ажлын бус цаг, амралтын өдөр харгалзахгүйгээр ажиллаж, 2015 оны 12 сарын 01 гэхэд тайлан гаргах

3.            Санал асуулгын хуудсыг хүн бүр 50, 50-ийг авах, авахдаа хөдөлмөрийн насны хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс авахыг эрмэлзэх

4.            Дараагийн хуралдааныг 09 сарын 24-ний өдрийн 10 цагт хуралдуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх дээр 100% санал нэгдлээ.

Хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан 16 цаг 52 минутад өндөрлөв.

                                           

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:                            Ц.НОМИН

ТАНИЛЦСАН:                         С.ИШДОРЖ

Ц.БАЯРЦЭЦЭГ

Б.АЮУШ

Л.ЭНХЖАРГАЛ