Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хурлын тэмдэглэл

2015-09-26

““СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИТХ-ААС ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН БАГИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

 

2015.09.24

 

Төслийн багийн хуралдааныг ИТХ-ын өрөөнд 1000 цагт хуралдуулах зарын дагуу Л.Энхжаргал, С.Ишдорж, Б.Аюуш, Ц.Баярцэцэг, Ц.Номин нар хүрэлцэн ирлээ. Ирц 100%-тай байлаа. Хэлэлцэх асуудлыг Ц.Номин танилцуулав. Хуралдаан 10 цаг 03 минутад эхлэв.

ХЭЛЭЛЦСЭН нь:

1.    Санал асуулгын дүн нэгтгэх тухай

2.    Төслийн нээлтийн удирдамж, цагчилсан хөтөлбөр батлах тухай

3.    Нарийвчилсан судалгаа хийх сэдэв сонгох тухай

СОНССОН нь:

Л.Энхжаргал. Санал асуулгын 2-р асуултанд хариулаагүй атал 3 дугаар асуултыг хариулсан байгаа. Энэ хуудсуудыг 2-р асуултын “а” хувилбарыг сонгосон гэж авах, мөн 3-р асуултын хариултыг одоо нэгтгэе.

Ц.Баярцэцэг. Нээлтийн үйл ажиллагаанд хариуцах зүйлсээ одоо хувиарлаад авъя. Судалгааны сэдвийг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн алийг нь түлхүү хөгжүүлэх вэ? гэдгээр авбал ямар вэ?

С.Ишдорж. Хэн нэгэн гишүүнээ байхгүй үед хэн орлох вэ? гэдэг асуудлыг мөн анхаарах хэрэгтэй. Миний тухайд малчид голдуу хүнээс санал авлаа. Санал асуулгын дүнгээс харахад эмэгтэйчүүдийн эзлэх жин их байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх бүхий л зүйл дээр илүү байдаг нь харагдлаа.

Б.Аюуш. Зарим нэгэн хүмүүсээс тус сангаас хэрэгжүүлээгүй төслүүдийг нэрлэсэн байгаа. Төрийн байгууллагын мэдээлэл ойлгомжтой байх тал дээр дутагдалтай байна уу даа.

Ц.Номин. Судлах асуудал их харагдаж байна. Ихэнх төслүүд яагаад амжилттай хэрэгжиж чадахгүй байна вэ?, Тэргүүлэх чиглэлээ жил жилийн онцлогоор хөгжүүлэх бодлого байна уу? үгүй юу?, судалгаанд ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажил эрхэлдэггүй хүмүүсийг хамруулсан атал ажил эрхлэх боломж болсон энэ сангийн талаар мэдээлэл аваагүй, авах эрмэлзлэлгүй байна уу даа? гэх мэтчилэн гэхдээ зөвхөн нэгийг сонгох болохоор нухацтай ярилцая даа.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1.    09 сарын 28-нд болох төслийн нээлтийн удирдамжийг цагчилсан хөтөлбөрийн хамтаар төлөвлөлөө.

2.    Санал асуулгын дүнгийн талаар хэлэлцэж, PPP танилцуулга хийхээр тогтлоо.

3.    Судалгааны сэдвийг Ц.Номин, Ц.Баярцэцэг нар дахин ярилцаж сонгохоор шийдвэрлэлээ.

 

Хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан 14 цаг 14 минутад өндөрлөв.

                                           

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:                            Ц.НОМИН

ТАНИЛЦСАН:                         С.ИШДОРЖ

Ц.БАЯРЦЭЦЭГ

Б.АЮУШ

Л.ЭНХЖАРГАЛ