Үйл ажиллагаанд 16 төлөөлөгч 4 багийн ИНХ-ын дарга оролцсон бөгөөд 4 төлөөлөгч /Ц.Сэржав, Б.Баярцэцэг, Я.Далайхүү, Х.Энхтүвшин/ чөлөөтэй, 1 төлөөлөгч /Ө.Тулга/ холбогдоогүйн улмаас оролцож амжсангүй. Нээлтийн үйл ажиллагаанд төслийн багийн ахлагч Л.Энхжаргал Төслийн танилцуулга, төслийн багийн гишүүн Ц.Баярцэцэг МУЗГ-ын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, төслийн багийн гишүүн Ц.Номин Сумын иргэдийн сум хөгжүүлэх сангийн талаарх ойлголтын түвшин өнөөдрийн байдлаар зэрэг илтгэл мэдээллүүдийг тавьж хэлэлцүүллээ. ИТХ-ын төлөөлөгч маш идэвхтэй оролцож олон бүтээлч саналууд гаргасныг тэмдэглэхэд:
ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганбаатар. Сум хөгжүүлэх сан, ОНХС, ХЭДС, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэгт ИТХ-аас тавих хяналтыг сайжруулахгүй бол болохгүй байна.
ИТХ-ын төлөөлөгч Н.Бор. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил тутам сольж байх
Б.Довдондорж. Төсөл хөтөлбөрүүдийн нэршлийг бас бодож өгмөөр байна. Ахуй үйлчилгээ гэдэг чинь бизнес хөгжлийн төв гэхчилэн нэртэй баймаар байна.
Д.Оюунчимэг. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, мэдээллийн ил тод байдлыг хангах
Л.Ганболд. Сум хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан зээлүүдийн үр дүнг сайжруулах, хийгдэхгүй байгаа төслүүдийг эргэн татдаг, хариуцлага өндөртэй болгох. Гэрээ байгуулахаас эхлээд анхаармаар байна.
Р.Баяндалай. Явцын хяналт хийх, ИТХ хяналтын чиг үүргээ сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг хөндөн хэлэлцсэн бөгөөд ИТХ-ын төлөөлөгчид Төслийн багт төсөл хэрэгжүлэх болсон явдалд баяр хүргэн, амжилт хүслээ.